Аспирин зөгийн балаар маск хийж арьсаа арчилцгаая

Аспирин зөгийн балаар хийсэн энэхүү маск нь арьсыг гүн цэвэрлэж, хар батгыг арилган зөөлөн толигор болгох үйлчилгээтэй. Арьсандаа асуудалтай бүсгүйчүүд энэхүү маскыг тавьж арьсаа арчилцгаая.
Маск хийхэд хэрэгтэй орц:
Зөгийн бал – 1ц/х
Хэдэн дусал ус -аспиринаа найруулахад хэрэг болох
Аспирин – 2 ширхэг
Хийх арга: Аспиринаа устайгаа сайтар найруулж бэлдэнэ. 10 – 20 секунд амрааж зөгийн балаа нэмж сайтар хутгана.
Нүүрэндээ маскаа жигд түрхэж 10 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Мэдээж чийгшүүлэгчээ түрхэж арьсаа сайтар амраана. Нүднийхээ эргэн тойронд түрхэхгүй байхыг анхааруулья.
Энэхүү маскыг долоо хоногт 1 – 2 удаа нүүрэндээ тавьж болно. Ингэснээр таны арьсны нүхжилт багасаж толигор сайхан арьстай болох болно.

Санал болгох мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой …