“Пхеньян” дуурийн дуулаачдын уралдаанаас Б. Батжаргал мөнгөн медаль хүртжээ

БНАСАУ-ын Пхеньян хотноо зохион байгуулагдсан “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амжилттай оролцжээ.

Б. Батжаргал тус тэмцээний дэд байр буюу мөнгөн медаль хүртсэн бол Б.Энхнаран тусгай байрын шагнал хүртжээ. Энэхүү анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Итали, БНАСАУ зэрэг найман орны уран бүтээлчид оролцсон байна.

Пхеньян хотод болсон дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчид эх орондоо ирээд байна. Тэд дараагийн уран бүтээлдээ оржээ.

Тодруулбал, ирэх ням гаригт Ж.Верди “Травиата” дуурийн Альфредод Б.Батжаргал дуулах юм. Мөн уг дуурийн гол дүр болох Жермонд гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.АмартүвшинВиолеттад Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа нар дуулна.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …