Л. Болд: Монголд сайхан ирээдүй авчрах  хүнийг хөнөөсөн

 Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд  гэр бүлийнхэн нь мөн, Ардчилсан намын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зориг гэдэг хүнийг АН-ын хүн гэж хардгаа зогсоох хэрэгтэй. Энэ хүн бол Монголын ард түмний хүү байсан юм. Улс орон мухардалд ороод маш хүнд харанхуй цаг үе ирж байсан учраас  аравдугаар сарын 2- ны өдөр за би зөвшөөрлөө шүү, одоо ингээд ерөнхий сайдын төлөө явъя гээд надтай утсаар ярьсан. Шадар сайд Пүрэвдоржийн оршуулгын ажилд орохоор явлаа гэсэн.

Тэр шөнөдөө амь үрэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл Монголын ирээдүйг, Монголын дараагийн ерөнхий сайдыг, Монголд сайхан ирээдүй авчрах тэр хүнийг хөнөөсөн аймшигтай аллага гэж хэлсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …