Р.Анхням “Үүлэн хээтэй орчлон” кинонд хатны дүрд бүтээжээ

 Зохиолч Б. Шүүдэрцэцэгийн романаас сэдэвлэсэн “Үүлэн хээтэй орчлон” адал явдалт кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Тус кинонд “Hollywood Camel”-ийн бүтээсэн тус киноны гол дүрд ихэвчлэн эерэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА, жүжигчин Р.Анхням эсрэг дүр буюу Сугар хатанд тоглосон бол залуухан бүсгүй Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тогложээ.

Гүнгийн хатан Сугарын дүрийг бүтээсэн СТА Р. Анхням“Г.Бадамрагчаа найруулагч АНУ-ын Лос Анжелесийн кино академид хоёр жил суралцаад ирсэн. Ирээд хийсэн эхний кино нь учраас илүү дэвшилттэй уран бүтээл гарна гэж бодож хамтран ажиллалаа.Миний хувьд энэ киноны гүнгийн хатан Сугарт тоглолоо. Өмнө нь Анхнямыг үзэгчид даруухан эмэгтэйгээр хардаг байсан бол энэ удаад тэр дүр төрхөөс арай өөр, эрс өөрчлөлттэй дүрд тоглолоо” гэжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …