С. Идэрмаа, Э. Ганбилэг нар B production-ны уран бүтээлч болжээ

“The Voice of Mongolia” шоуны “battle” маш өрсөлдөөнтэй явагдаж  өндөрлөсөн. Шоуны хамгийн чансаатай оролцогчдыг нэг дор багтаасан шүүгч Д.Болдын хувьд тун хэцүүхэн сонголтуудтай дөрвөн долоо хоногийн турш  тулгарсан юм.  Шүүгч Д. Болдыг тун хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол С. Идэрмаа, Э. Ганбилэг нар байсан. Гэвч харамсалтай  эдгээр хоёр оролцогч хоёулаа шоуг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болж хасагдсан юм.

С.Идэрмаа хасагдсан гэж  гомдоллолгүй “Ямар ч шийдвэр гаргасан би тэр шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Миний хамгийн хоргодож байгаа зүйл гэвэл миний баг хамт олон байлаа. Их халуун дотно орчныг бид бүрдүүлж чадсан” хэмээн ухаалгаар хариулсан юм.

Тэгвэл тус шоуноос хасагдсан СУИС-ийн оюутан, өсөх ирээдүйтэй жүжигчин С.Идэрмаа болон Э. Ганбилэг нар Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “B Production”-д харьяалагдаж, ажиллахаар болжээ.

Энэ талаар дуучин Д. Болд цахим хуудаснаа “Заа өнөөдөр B production-ны шинэ артист дуучдын уран бүтээлийн ажлууд албан ёсоор эхэллээ.Залуучууддаа ТОМ АМЖИЛТ хүсье✌?Том зорилго, хүсэл мөрөөдөл рүүгээ УРАГШАА!!!!! B production” хэмээн бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …