“Яг түүн шиг 3” шоунд загвар өмсөгч Ж. Энэрэл оролцоно

Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр  дахь жилдээ амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэ жилийн шоунд хэн хэн оролцох нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт шоуны оролцогчдыг зарлалаа. “Яг түүн шиг-3” шоунд оролцох хамгийн эхний оролцогч бол загвар өмсөгч, модель Ж.Энэрэл аж.

Тэрээр “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр, “Asia’s new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд шалгарсан загвар өмсөгч бүсгүй билээ.

Ж.Энэрэл Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа амжилттай бүсгүй юм. Одоогоор “MandP London” агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …