Агаарын бохирдол гэхээр бид утаатай, угаартай гэр хорооллын дүр зургийг төсөөлж, гадаа л хамгийн ихээр хорддог мэтээр ойлгодог. Тэгвэл тийм биш ажээ.
Хүн амьдралынхаа 90 хувийг гэр, ажил зэргээр дотоод орчинд өнгөрүүлдэг учраас тэнд илүүтэй хорддог байна.
Тэгвэл гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ?
Тамхи татахгүй байх
HEPA шүүлтүүр бүхий агаар шүүгч ашиглах
Таримал ургамалтай байх
Хивс хивсэнцэрийг бага хэрэглэх
Үнэртүүлэгч агааржуулагч хэрэглэхгүй байх
Гэрт тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
Төрөл бүрийн химийн бодистой цэвэрлэгчээс татгалзах
Тоос сорогчоор тогтмол цэвэрлэгээ хийх
Лаа байнга асаахгүй байх
Модон цонхтой байх
Их бохирдолтой үед цонхоо онгойлгохгүй байх
Үнэр гардаггүй, цэвэр модон тавилга сонгох зэрэг юм.
Харин гэр хороололд,
Сайжруулсан зуух ашиглах
Түүхий нүүрс түлэхээс татгалзах
Бага галлах
Хийн болон цахилгаан халаалт ашиглах
Гэрээ сайтар дулаалаарай.
“Гэр, албан газрынхаа агааржуулалтыг шалгаарай. Харласан, утаа тортог ихтэй харагдвал сайн ажиллаж байгаа гэсэн үг. Дотоод орчны агаарыг сайжруулахын тулд HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг байршуулаарай. Элдэв ионжуулагч, озонжуулагчтай агаар шүүгч хэрэггүйг анхааруулъя” хэмээн НЭМҮТ-ийн Орчын эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал зөвлөлөө.