“Ахлах тогоочийн заавраар” шоунд Д.Пүрэвсүрэн, Д.Уламбаяр нар өрсөлдөнө

NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”  шоуны хоёр дахь цувралын хоёр дахь дугаарт Топ модель Д.Пүрэвсүрэн, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяртай хамт өрсөлджээ.

Улаан багын ахлах тогооч С.Батмөнх,  туслах тогооч Д. Уламбаяр, Цэнхэр багын ахлах тогооч Б.Дэлгэр, туслах тогооч Д. Пүрэвсүрэнгийн багуудын  хэний  баг  нь ялагчаар тодрохыг  2018 оны 4 сарын 29-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ.

“Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын эхний дугаарт улс төрч Б.Жаргалсайхан, загвар өмсөгч Ю.Балжидмаа нар “тахианы махан зайдастай паста” хийж өрсөлдөж,  хөх багын оролцогч улс төрч Б. Жаргалсайханы баг  ялагчаар тодорсон юм.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …