Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал болно

Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулна.

Корпорейт конвеншн төвийн Концертын танхимд 16.30 цагт эхлэх хурлаар лам хуврагууд мандал өргөж, ерөөл айлдах юм байна.

Дараа нь БНЭУ-ын Гадаад хэргийн сайд, хатагтай С.Свараж үндсэн илтгэл тавьж, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлнэ.

Мөн Энэтхэгийн Парламентын гишүүн Тупстан Чеванг, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар нар үг хэлж,  Чингис хаан” одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо дурсамжаасаа хуваалцах юм.

Хүндэтгэлийн хурлыг Монгол улсын гадаад хэргийн яам, МБШТ Гандантэгчэнлин хийд, Бэтүб хийдээс хамтран зохион байгуулжээ.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …