М. Цэрэндолгор: “Яг түүн шиг” шоуны тайзнаа шилдэг байхын төлөө эрмэлзэх болно

“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн.

“Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний дөрвөн  оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин нар сонгогдсон.Тэгвэл өнөөдөр тус шоуны тав дахь оролцогчоор жүжигчин, дуучин М.Цэрэндолгорыг зарлалаа.

Тэрээр “Урлагийн олон салбарт хүч гэдэг гайхалтай, яг энэ боломжийг “Яг түүн шиг” шоу олгож байгаа. Өөрийгөө шинээр нээж, шинэ боломжуудыг мэдэрч шилдэг байхын төлөө эрмэлзэх болно. Тайз  нь дээр чи бол “Яг түүн шиг” гэдэг үгийг сонсох оролцогч байхад бэлэн байна” гэв.

Түүнийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд  найруулж үзэгчдийн хүртээл болгосон  “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээснийг мэдэх  биз ээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …