АНУ дахь тэжээвэр муур жилд нэг тэрбум гаруй шувуу барьдаг

fe584a923465b237bigАНУ-д хийсэн сүүлийн үеийн судалгаагаар гэрийн тэжээвэр муур эрдэмтэдийн тооцоолж байснаас ч олон шувуу устгадаг нь батлагджээ. Хүний эргэн тойронд байдаг амьтдаас муур байгаль орчинд хамгийн аюултай нь байж мэдэх юм. Учир нь судалгааг удирдсан Вашингтоны Байгаль Орчны Хүрээлэнгийн ажилтан Петр Маррагийн хэлснээр АНУ дахь зэрлэг болон тэжээвэр муурууд жилд 1.4-3.7 тэрбум шувуу барьдаг аж. Петр цааш нь “Өмнө нь янз бүрийн тоо баримт яригддаг байсан юм билээ. Ерөнхийдөө 500 сая гэж хаа сайгүй ярьдаг. Муурны ангийн талаар бодлого гаргах түвшинд авч хэлэлцдэггүй. Учир нь эрх баригчид муурны үзүүлж буй энэхүү хохиролын хэмжээг байгаль орчинд тулгараад байгаа бусад асуудалын дэргэд ялихгүй жижиг зүйл гэж үздэг” гэжээ.

Гэхдээ уг шинээр гаргасан тооцоонд шавьжны хоронд хордсон, машин, холбооны цамхаг, цонх мөргөсөн тоог оруулаагүй юм. Зэрлэг амтьтадыг хамгаалагчид ба муур хамгаалагчидын хоорондох маргааныг таслахын тулд энэ тооцоог хийсэн хэмээн Петр Марра нэмж хэлжээ.

Орчуулсан Ц.Намсрай

МУИС, ОУХС-ийн оюутан

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …