“Яг түүн шиг 3” шоунд загвар өмсөгч О.Билгүүн оролцоно

“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн.

“Яг түүн шиг-3” шоунд оролцох долоон оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа, жүжигчин М.Цэрэндолгор,  A-Sound хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэн, жүжигчин Ч.Очгэрэл нар сонгогдсон.

Тэгвэл өнөөдөр /2018.04.28/ шоуны хамгийн сүүлийн оролцогч болох найм дахь оролцогчоор Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, загвар өмсөгч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүнийг зарлалаа.

Тэрээр”Хүн болгонд давуу тал байдаг, мэдээж надад ч гэсэн давуу тал байгаа. Энэ давуу талаа ашиглаж “Яг түүн шиг” шоуны дугаар болгон дээр би ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …