Насанд хүрээгүй 30,000 хөвгүүдийг Иерусалимыг эзлүүлэхээр дайнд илгээсэн түүх

1

Өнөөдрийн Израиль улсын нийслэл Иерусалим хот бол эрт дээр үеэс Христын шашинт Европчуудын хувьд ариун газар хэмээн нэрлэгдэж ирсэн хот билээ. Түүхэнд уг хот хэзээ ч энх тайвнаар оршин тогтнож байгаагүй бөгөөд Христ эсвэл Исламын шашинтнууд ээлжлэн эзэлсээр 21-р зуунтай золгосон юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Израиль улсын тусгаар тогтнол нь нэг мянганаас илүү хугацааг давсан хүмүүс хоорондын тэмцэл, соёл иргэншлийн мөргөлдөөн, асар их цус урссаны үр дүнд гэж хэлж бол. Ариун хот хэмээн Иерусалим хотыг 1096-1291 оны хооронд Исламын шашинтнууд захирч байсан түүхтэй. Тэгвэл Европчууд уг хотыг Исламчуудад эзлэгдэх бүрт нэн яаралтай томоохон арга хэмжээ авдаг байсан нь Загалмайтны аян дайн байлаа. Гэхдээ Загалмайтны дайныг кардинал буюу шашны дээд удирдлага болох Пап ламын шийдвэрээр хийдэг байв.

childrens-crusade235

Түүхэн сурвалжуудад бичихдээ 1212 онд тухайн үеийн Пап ламтан Innocent III-ын шөнийн зүүдэнд бурхан айлчлан ирж түүнийг амьд байх хугацаандаа Иерусалимыг дахин эзлэх ёстой хэмээн хэлжээ. Түүгээр барахгүй ямар ч гэм зэмгүй 30,000 хүүхдийг тэр хотод илгээвээс бузар нүгэлт Исламын ертөнц үүд хаалгаа нээх болно. Энэ бүхэнд бурхан туслах болно гэх шөнийн зүүдэндээ тэрээр эцсээ хүртэл итгэсэн байдаг. Иймээс 1212 оны эхээр шашны дээд удирдлагуудыг Флоренц хотод хуралдуулж бүх нийтэд өөрийн санааг тулган “балчир хүүхдүүдийн загалмайтны аян дайн”-ын эхлүүлсэн юм. Түүний уг хууль байсан тул Европын бүхий л улсын хаадууд өөр өөрсдийн улсаас хүүхэд илгээсээр уг тоо 30,000 хүрсэн түүхтэй.

3

Харамсалтай уг хүүхдүүдээс нэг нь ч ариун газарт хүрч чадаагүй юм. Тэднийг усан онгоцоор бус газар дундын тэнгисийн дагуу, Византын эзэнт гүрнийг дамжин Турк гэх маршрутаар алхуулсан юм. Олон сарын хүндхэн аялалд маш олон хүүхдүүд ядарч, өлсөж үхэж байлаа. Нэгэнт зорилгодоо хүрч чадахгүйг ойлгоод байсан хүүхдүүдийг Туркийн нутагт явж байхад Исламын дайчид довтлон ихэнхийг нь хөнөөж амьд үлдсэн цөөн хэдийг нь боол болгон худалдаалсан байдаг. Пап Innocent III-ын зүүдэндээ итгэсэн үйлдэл нь 30,000 хүүхдийг амийг авч одсон юм. Уг жишээ нь Европ тив ямар харанхуй байсныг гэрчлэх мэт. Энэ явдлаас хойш Пап сэтгэлээр унан ямар ч онцийн ажил хийлгүй байсаар 1216 онд нас баржээ. Харин хожим 1291 онд пап ламтан Nicholas IV-ын шийдвэрээр Европ тивийн нэгдсэн арми босгож Иерусалимыг эзэлсэн түүхтэй.

Эх сурвалж: tuuh.mn

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …