Үхэгсэдийн ертөнцөөс эргэн ирсэн тохиолдлууд

31423423Хүмүүс үнэхээр үхлээс буцаж ирж чаддаг болов уу. тэгвэл та бүхэнд үхэлтэй уулзаад ирсэн 10 тохиолдолыг хүргье.

Хайртай хүнээ үхэл булаалгачихлаа хэмээн ойр дотных нь салах ёс хийчихсэн хойно тэд авсанд байхдаа зарим нь шарил хадгалах газарт байхдаа сэргэсэн байдаг аж.
1.Нас бараад удаагүй эмээ тань гал зуухандаа орчихсоон хоол хийж зогсвол та хэрхэн хүлээж авах вэ. Стивен Кингийн нэгэн аймшигт зохиолд гардаг энэ үйл явдал Хятадын нэгэн тариачныд тохиолджээ. 95 настай Ли Ксюфэнг эмээ нас барснаасаа зургаан өдрийн дараа авсныхаа тагийг онгойлгон гал тогооныхоо өрөөнд өөртөө хоол хийж суусан гэнэ. Түүнийг насны эцэст харвалтын улмаас нөгөө ертөнц рүү одсон хэмээн үр хүүхэд нь үзэж, ойр дотныхныг нь дуудан салах ёс гүйцэтгэх оршуулахаар бэлтгэж байжээ. Ксюфенг эмээг арай нутаглуулаагүй байтал авсан доторхи шарил нь алга болчихжээ. Айсан гайхсан хүүхдүүд нь шарилыг хайж эхэлтэл эмээгээ галынхаа өрөөнд суугаад хоол хийж байгааг харсан аж.  Айж балмагдсан хүүхдүүдээ хараад эмээ “Би ямар их унтав аа. Сэрээд л өөрийгөө их өлсч байгааг мэдлээ. Тэгээд л өөртөө жаахан юм бэлтгээд идэх санаатай” гэсээр угтсан гэдэг.
2. Зодооны үеэр “нас барсан” биеэ үнэлэгч бүсгүй авсанд орчихоод эргэн иржээ.Зимбабвегийн нэгэн зочид буудалд болсон зодооны үеэр нас барсан биеэ үнэлэгч бүсгүй түүнийг авсанд хийж оршуулахаар авч явах үеэр эргэн сэргэсэн байна. Үнэндээ зодоон гэж мэдээлсэн ч сексийн үеэр хамтрагч нь нас барсан гэж  хамт байсан эр нь мэдээлсэн аж. Булавайон Манор зочид буудлаар үйлчлүүлж байгаад шоконд орсон эр түргэн тусламж, цагдааг зэрэг дуудсан аж. Түргэн тусламжийнхан арай түрүүлж ирсэн учраас “шарил”-ыг төмөр авсанд хийгээд цагдаагийнхныг хүлээж байсан аж. Гэтэл төмөр авсанд байсан шарил гэнэт босч ирэн аймаар хашгирч гарсан гэнэ. Авснаасаа үсрэн гарч ирээд “ Та нар намайг алахыг хүсч байна уу” хэмээн орилж, хэргийн гэрч болж зогссон буудлын ажилчид айсандаа тал бүр тийшээ бутран гүйжээ. «Bulaweyo24 News» агентлагт болсон явдлын талаар ярилцлага өгч байсан эр “ Яг л кинонд гардаг шиг үйл явдал болсон. Хүмүүс тал бүр тийшээ хашгирч гүйгээд л. Бид бүсгүйг үхсэн гэдэгт үнэхээр итгэлтэй байлаа. Түүний бие цогцос мэт хөрчихсөн байсан учраас. Гайхамшиг гэж үнэхээр байдаг юм байна гэдэгт итгэсэн шүү” хэмээв. Мандло нэрт биеэ үнэлэгч бүсгүйг стрессээс гаргаад гэрт нь хүргэжээ.
3. Моргт гурван өдрийг өнгөрүүлсэн эмээ эргэн ирсэн нь
 61 настай энэ эмээ хоёр ч удаа үхлээс амь гарсан. Людмила Стеблицкая гэх энэ эмэгтэй хүйтэн моргт гурван хоног хэвтсэн.Тэр хугацаанд гэр бүлийнхэн нь хайртай эмээ нь нас барсанд гашуудан оршуулахаар бэлтгэж байв. Эмч нар энэ эмэгтэйг нас барсан хэмээн хоёр ч удаа гэр бүлд нь дуулгасан байгаа юм. 2011 онд анх Томскийн нэгдсэн эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлэх үеэр нь 29 настай охин нь ээжийгээ эргэхээр очиж биеийг нь асуутал эмч нар нас барсан гэдгийг нь дуулгасан байна.  Цочирдсон бүсгүй ойр дотныхноо дуудан авч, цэцгийг нь бэлтгэн 60 гаруй мянган рубль зарцуулаад, ээжийнхээ шарилыг авахаар очтол эмч нар түүний ээж амьд байгааг дуулгав. Чихэндээ итгээгүй охин нь эмнэлгийн тасагт хэвтээ ээж нь өөрийнх нь нэрийг дуудахад л сая нэг юм ухаан оржээ.  Ээж нь тав дахь өдрийн орой бие нь муу байсан тэгээд ухаан алдаад сэтгэтэл хүйтэн моргид байснаа л санаж байна гэжээ. Ээж нь ойр дотныхноо ахин харж байгаадаа их л баяртай байна гэв.Ийн үр хүүхэддээ эргэн ирсэн ээж 2012 онд зүрх нь өвдөөд мөн л эмнэлэгт хэвтжээ. Гэхдээ энэ удаад эмч нар түүнийг үхлээс хэдхэн цагийн дараа аварч чадсан байна4.Багтраа өвчнөөс болж клиник үхэлд орсон эр ухаан ороод хүйтэн моргт байгаагаа мэджээ.
4.ӨАБНУ-ын иргэн нэг өдөр хүйтэн моргид хэвтээд ухаан оржээ. Гэр бүлийнхэн нь түүнийг багтраа өвчний улмаас нас барсан хэмээн моргид хадгалуулаад нэг өдрийн дараа эмнэлгээс авчээ. Тус улсын эрүүл мэндийн яамны төлөөлөгч Сизве Купело “ Гэр бүлийнхэн нь үхсэн хэмээн моргийн ажилтан дуудаж, түүний шарилыг оршуулах хүртэл тэнд байлгах хүсэлт тавьжээ. Гэтэл 21 цагийн дараа энэ эр сэрсэн хэмээн сэтгүүлчдэд ярьсан бол Моргийн эзэн Аянда Маколо “ гэр бүлийнх нь хүсэлтээр бид энд авчирсан. Гэтэл моргийн ажилтан маань маргааш өглөө нь шарил хадгалах өрөөнөөс хэн нэгэн тусламж дуудан хашгирахыг сонсоод энэ бол сүнс, хий үзэгдэл гэж бодсон байгаа юм. Надад энэ талаар хэлэхэд би ч бас үнэхээр айж сандарсан. Тэгээд цагдаа дуудсан.Цагдаагийнхан гэтэл мань эрийг гаргаад ирсэн. Хамаг бие нь хөрчихсөн эрийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэж өгсөн” гэжээ. Хэдийгээр моргид нэг хоносон ч эмч нар түүнийг даарснаас өөр ямар нэгэн өвчин шинж тэмдэг алга хэмээн гэртээ харихыг зөвшөөрсөн байна. Оршуулгын ажилд бэлтгэж байсан гэр бүлийнхэнд нь түүнийг амьд гэдгийг дуулгаж ирж авахыг хүссэн гэнэ.

Эмч нар нас барсан хэмээн моргт хийсэн хүүгээ ээж нь уйлахыг сонсчээ.

Луз Милагрос Верон  гэдэг нэрийг орчуулбал “Гайхамшигтай гэрэл гэгээ” гэсэн утгатай. Энэ бол ой гарантай эрүүл чийрэг охины нэр. Охин төрөх хугацаанаасаа гурван сарын өмнө хорвоод мэндэлж, эмч нар амьдрах боломжгүй, нас барсан хэмээн шууд л моргт шилжүүлсэн байна. Гэтэл хүүхэдтэйгээ салах ёс гүйцэтгэхийг хүссэн ээжийнхээ ачаар хорвоод эргэн ирсэн охин өнөөдөр эрүүл чийрэг өсч байна. Охиныг иоргед шилжүүлснээс хойш 12 цагийн дараа хөл дээрээ боссон ээж нь охиныхоо уйлахыг сонссон аж. Охин маань яг л мөс шиг хүйтэн байсан ч амьсгалж байлаа хэмээн ээж нь хэлжээ. Охин өсөх тусмаа эрүүл чийрэг болж байгаа гэнэ.
5. Охин нь салах ёс гүйцэтгэх үед амь орсон ээж

6. Нас барсан хэмээн пайз зүүгээр моргт шилжүүлсэн эмэгтэйтэй салах ёс гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа охин нь илэрхийлж, хүйтэн моргт оржээ. Бразилийн «Estadual Adao Pereira Nunes Hospital» эмнэлгийн шарил хадгалах газарт гялгар уутанд хоёр цаг гаруй байсан 60 настай эмэгтэйтэй салах ёс гүйцэтгэж байсан охин нь сүүлчийн удаа тэвэрчээ. Гэтэл ээж нь амьсгалж байгаа мэт охинд санагдсан аж.  Охин байдгаараа хашгирч, эмч нарыг дуудсан ч эхлээд эмч нар бүсгүйг шоконд орсондоо ийм байдалд орж гэж бодсон байна. Гэхдээ эмч нар очиж үзээд үнэхээр эмэгтэй амьд байгааг баталгаажуулан түүнд амьсгалын аппарат залган үхлээс булааж чадсан байна.


7. Оршуулах гэж байсан хүү нь авснаасаа өндийн ус уухыг хүсч байгаагаа илэрхийлсэн ч…

Бразилийн мэдээллийн нэгэн сайтад хоёр настай хүү авснаас өндийн ааваасаа ус авчирч өгөхийг хүссэн эргээд авсандаа мөнх нойрсохоор хэвтээд сэргээгүй талаар мэдээлэл тавигдсан юм. Бразилийн Белен хотын эмнэлэгт хүүг нас барсан хэмээн цагийг 7: 40 гэж тэмдэглээд цогцосыг нь гялгар уутанд хийн өөрт нь буцаан өгчээ. Гэр бүлийнхэн нь хүүгээ оршуулахадп бэлтгэн хүйтэн авсанд хийн салах ёс гүйцэтгэх үеэр хүү гэнэт өндийн ааваасаа ус өгөөч хэмээн гуйжээ. Хүүгийн аав Антонио Сантос энэ талаар ярихдаа”Бүгд хашгиралдан бид нүдэндээ ч утгаагүй. Гайхамшигт гэгч үнэхээр байдаг учраас хүүг минь буцааж өглөө гэж бодтол, хүү маань авсанд буцаад ямар ч хөдөлгөөнгүйгээр хэвтээд эргээд сэргээгүй. Бид хүүгээ сэрээх гэж орилж хашгирч, харин тэр маань тэнгэрийн орон руу явчихсан” хэмээн ярьжээ.Гэр бүлийнхэн нь хүүг “ Aberlardo Santos Hospital” эмнэлэгт хүргэж ирсэн боловч эмч нар аль хэдийнэ нөгөө ёртөнцөд очсон байна гэжээ. Гэр бүлийнхэн нь оршуулах зан үйлээ хэдэн цагаар хойшлуулсан ч тусыг эс олсон аж.
8. Зүрхний шигдээсээр нас барсан эмэгтэй өөрийг нь оршуулах үеэр гэнэт эргэн иржээ.
Орост энэ эмэгтэй зүрхний шигдээсээр гэнэт нас барж, хайртай хүмүүсдээ уй гашуу авчирчээ. Гэвч эмэгтэй өөрийнхөө оршуулгын үеэр гэнэт иргээд ирсэн байна.  49 настай Фагильи Мухаметзяноваг эмч нар нас барсан гэж хэлсэн ч тэрээр амьд байжээ. Ухаан ороод хартал уйлж унжсан ойр дотныхон нь түүнийг авсанд аль хэдийнэ хийчихсэн байсан аж.  Тэрээр өөрийг нь амьдаар оршуулж байгааг хараад байдгаараа орилж гарчээ.  Айсан гэр бүлийнхэн нь түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч энэ удаад тэрээр хорвоод эргэн ирэхгүйгээр явсан гэдгийг эмч нар ахиад дуулгасан гэнэ. Гэхдээ энэ удаад эмч нар алдаагүй байжээ.
9. Үхсэн эмэгтэй эргэж ирэхдээ эрүүл болсон  байв

Вал Томас гэх энэ эмэгтэйд тохиолдсон явдлыг эмч нар анагаахын ид шид хэмээн нэрлэж буй. Учир нь эмч нар чухам юу түүнийг амьдралд эргээд авчирсныг огт тайлбарлаж чадахгүй байгаа юм. Учир нь эмэгтэй зүрх зогсоод 17 цаг болоход эмч нар түүнийг хүчээр амьсгалуулж байсан гэнэ. Гэвч эмч нар 17 цагийн дараа түүний биеийг хөрч эхэлж буй учраас  амьсгалын аппаратыг салгахад хүрчээ. Гэр бүлийнхэн нь салах ёс гүйцэтгэж амьсгалын аппаратыг салгаад 10 минут болтол эмэгтэй ярьж эхэлсэн гэнэ. Вал Томасын эгр бүл энэ бол бурхны ивээл хэмээн итгэж байгаа төдийгүй Кливландын эмнэлгээс түүний зүрх зүгээр гэсэн онош тавьж, бага зэрэг эмчилгээ хийлгээд гэртээ гарч болно гэж зөвлөсөн аж
10. Оршуулгынхаа сүүлийн залбирлын үеэр эргэн ирсэн эр

Авсанд хэвтэж байгаа ойр дотны хүнээ сүүлчийн замд нь үдэж залбирал хийх үеэр түүнийг хөдөлж байгааг анзаарвал та бүү айгаарай. Зимбабве улсын иргэн Брайтон Дама 34 насандаа хүнд өвчний улмаас  “нас баржээ”. Гэтэл түүнтэй салах ёс гүйцэтгэхээр ирсэн дарга нь залбирлын үеэр авсан байгаа хүн хөдөллөө хэмээн хэлжээ. Танхимд цуглагсад бүгд айж сандран  Зантегийн сүнс эргэн ирлээ гэж мухар сүсэгт автсан ч үнэхээр тэдний оршуулахаар зэхэж байгаа хүн амьсгалж байгааг эрүүл ухаанаар мэдэрсэн даруйдаа Гверу эмнэлэгт авчирчээ. Авснаас нь эмнэлэгт хүргэж ирсэн өвчтөндөө 2 өдрийн турш амьсгалын аппарат залгасан эмнэлгийнхэн гэртээ гарах зөвшөөрөл олгосноор энэ явдал төгссөн гэнэ.
Эх сурвалж: Улс.мн

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …