Цагаан цуу хэрэглэх 10 давуу тал 

Айлын эзэгтэй бүрт угаалга янз бүрийн асуудал тулгардаг. Угаалын нунтаг, зайлагч, өнгөтэй өнгөгүйгээр ялгах энэ тэр гээд юу эс мундах билээ.
Бид энэ удаа цагаан цууг байнга хэрэглэх нь таны хөдөлмөрийг  хөнгөвчлдөг 10️ зөвлөгөөг хүргэж байна.Та  хувцас угаах бүртээ угаалгын машиндаа бага зэрэг цагаан цуу хийгээд туршаад үзээрэй.

️-Хагас аяга цагаан цуу хийвэл таны угааж буй зүйлийн хир буртгийг сайн арилгахаас гадна, өнгийн хувцсыг гандуулахгүй бөгөөд угаалгын нунтгийн үнэрээс хурдан салгана.

️- Цагаан цуу даавууг маш сайн зөөлрүүлдэг учир элдэв төрлийн химийн бодистой ангижруулагч, зөөлрүүлэгчээс татгалз.

️- Хөлс болон хөлсний дезодрантын шарлалтыг сайн арилгана

️- Ер нь бол угаалгын нунтаг хэрэглэж байгаа үед хувцсанд болон дээр нь ямарваа нэгэн үлдэгдэл бий болдог. Судлаачдын үзэж байгаагаар энэ бол харшлын хамгийн гол шалтгаан гэж байна. Тийм учир хагас аяга цуу таны хувцаснаас элдэв угаалгын нунтгийг сайн ангижруулна.

️- Тамхи болон элдэв эвгүй үнэрээс маш сайн салгана гэнэ

️- Удсан толботой хувцас байвал төмпөнд хагас аяга цуу хийгээд хонуулаад үзээрэй.

️- Үс ноос наалдсан хувцсыг цэвэрлэх тун ярвигтай ажил. Тэгвэл угаахдаа та мөн л цуу хийгээд угаагаад үзээрэй.

️- Таны хувцас цахилгаанжаад, наалдаад эвгүй байдалд оруулдаг бол  цуу хийгээд угаагаад үзээрэй.

️-Дотуур хувцас угааж байгаа үед та бас цуу хийгээд үзээрэй – өнгө алдахгүй, сэргэж бас эдэлгээ уртасдаг.

Таних танихгүй элдэв химийн бодистой нунтаг, цэвэрлэгч хэрэглэн харшилтай болж байхын оронд хэрэглээд үзээрэй.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …