Нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу орох хэсгийг хаана

Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд өнөөдөр оройноос эхлэн 2018 оны зургаадугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм.

Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та бүхэн бусад холбоос замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …