Хүүхдийн парк хураамжгүй боллоо

Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү 1000 төгрөг төлөлгүй нэвтрэх боломжтой болжээ. Ингэснээр иргэд нэвтрэх тасалбаргүйгээр чөлөөтэй орж хүүхдээ салхилуулж, зугаалах боломжтой болсон байна.

Өнөөдөр нээлтээ хийх гэж буй хүүхдийн парк улирлын нээлтийг тохиолдуулаад тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом дээр 50 хувийн хямдралтай тоглох боломж олгож байгаа аж.

Нээлтийн хөтөлбөр:
– Хүүхдийн жүжиг
– Циркийн үзүүлбэр
– Хүүхэлдэйн жүжиг
– Хөгжилтэй тэмцээн уралдаан
– Амьд хөгжмийн тоглолт

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …