Д.Будзаан: Хүүхэд зодсон хэргийг кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна

Энэ сарын 2-ны өдөр  цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй хүүхдийг гэрт нь  зодож буй бичлэг тархаж эхэлсэн. Энэ бичлэгтэй холбоотой асуудлаар ЦЕГын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оны 4-р сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн цахим сүлжээгээр хүүхдээ зодож байгаа аавын бичлэг тавигдаж эхэлсэн. Энэхүү бичлэг Монгол Улсад хийгдээгүй, энэхүү бичлэг нь дээр байгаа хүү болон аав хоёр,Монгол Улсын иргэн биш. Гэхдээ энэ бол хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг. Дэлхийн хаана ч хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй. Энэхүү бичлэгтэй холбоотой асуудлыг ЦЕГын эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллага олон талт ажлуудыг  хийж байгаа” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …