Орхон аймагт 3 ихэр охин мэндэлжээ

Олон улсын Ихрүүдийн баярын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн Ихрүүдийн баярын өдрөөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван ихэр охин мэндэлжээ.  Тодруулбал, тус аймгийн “Их залуу” багийн иргэн Э.Одонхүүгийн гэргий Н.Цэрэннадмид амаржиж 2120, 1820, 1890 килограмм жинтэй гурван охин төрүүлсэн байна. Ихэр охидын аав, ээж нь хоёул багш мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын сургуульд багшилдаг гэнэ. Баярынхаа өдрөөр мэндэлсэн ихэр охидод эрүүл энх аз жаргалыг хүсье. Монголын үрс маш олон болтугай.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …