Хулгана дээр хийсэн туршилтаар тамхи уушгийг гэмтээгээд зогсохгүй тархинд гэмтэл учруулж байгаа нь нотлогджээ. Дөрвөн сарын турш тамхины утаагаар амьсгалсан амьтны тархинд Альцгеймер өвчний шинж тэмдэг ихэсч байсан тухай эрдэмтэд Байгаль орчны холбоонд мэдэгдсэн байна.
Өмнө нь тамхидалт болон альцгеймер өвчин хоёрын холбоо хүмүүст ямар байдаг талаар судалгаа төдийлөн хийгдээгүй байсан юм. 1990-ээд оны судалгаанд дурдснаар тамхи нь хүний тархины никотин илрүүлэгч эсүүдийг идэвхжүүлж ингэснээр альцгеймер өвчнөөс хамгаалдаг гэж байсан боловч орчин үеийн судалгаагаар тамхи энэхүү өвчний тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа нь нотлогджээ.
Уг асуудлыг тодруулахын тулд Клаудио Сотогоор удирдуулсан Хьюстон дахь Техасын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хулгана дээр туршилт хийхээр болсон байна. Үр дүнд нь хулганы тархин дахь бета бохирдол ихссэн ба уургийн доголдол болон хурц үрэвсэл илэрчээ.
Тамхидалт хүнд яаж нөлөөлдгийг эрдэмтэд үргэлжлүүлэн судалсаар байна.
Орчуулсан Э.Энхжин
МУИС, ОУХС-ийн оюутан