Салхин цэцэг гэж юу вэ?
Салхин цэцэг маш халдвартай бөгөөд ихэвчлэн агаараар дамжин тархдаг. Салхин цэцэгтэй хүн ханиах юмуу найтаахад салхин цэцгийн вирус бүхий бяцлхан усан дусал агаарт тархна. Эдгээрийг амьсгалтай хамт татаж авсан хүн уг вирусыг уушгандаа авч 2-3 долоо хоногийн дараа амьсгалах замын үрэвсэлтэй болдог. Тэгээд вирус нь цусаар дамжин арьс руу очиж тууралтыг үүсгэдэг. Тууралт бий болохоос өмнө олон хүн өөрсдийгөө салхин цэцэгээр өвчилсөнийг хараахан мэдээгүй ч халдвартай болсон байдаг. Энэ нь уг өвчинийг маш хурдан тархдаг гол шалтгаан юм. Тууралт гарахаас хоёр хоногийн өмнө ба хамаг цэврүү тавтай болох хүртэл хүн халдвартай байдаг.
Энэ өвчинг туссанаас 10-20 хоногийн дараа л томуу мэтийн шинж тэмдэг нь илэрдэг. Гэхдээ хүн бүрт адилхан илэрдэггүй бөгөөд зарим хүн бүгдийг нь үзэж байхад зарим нь ганц хоёрыг л үздэг:
– бага зэрэг халуурах (37.7°-38.8° C, тууралт байхгүй болоход халуун мөн бууна)
– нуруу өвдөх
– толгой өвдөх
– хоолой өвдөх
– юм идэх хүсэл буурах
– улаан тууралт
– жижиг усан цэврүү
Тууралт нь батга юмуу шавьжний хазалт шиг харагддаг олон олон жижиг улаан цэгээр эхэлдэг. Удалгүй маш их загтнадаг усан цэврүү болж хувирснаа хагарч шарх болоод хатан бор өнгөтэй тавтай болоод эдгэрдэг юм. Цэврүү нь ер 0,5 см доторх хэмжээтэй бөгөөд үндсэндээ улаан өнгөтэй байдаг. 2-4 өдрийн турш шинэ шинэ цэврүү бий болно.
Тууралт нь гэдэс юмуу нуруунаас эхэлдэг. Дараа нь хамаг биед, бэлэг эрхтэн, ам, хамар, чих, бүр хуйх хүртэл тархдаг. Хуйханд хүртэл байдаг нь энэ өвчний онцгой шинж тэмдэг. Тууралтынх нь олон янзын зураг олж өөрийнхтэй харьцуулахын тулд Google Зураг дээр очоод англиар “chickenpox” гэж хайгаарай.
Жаахан хүүхдүүдэд гардаг тууралт цэврүү, том хүүхдүүд болон томчуудынх хажууд ер нь хамаагүй бага байдаг.
Жирэмсэн байхдаа салхин цэцэг тусах нь ургын хувьд маш ноцтой асуудал учруулж чадна (ялангуяа эхний 20 нидельтэй байхад). Тийм учраас урьд нь салхин цэцэг тусаагүй байж одоо туссанаа сэжиг авсан бол шууд л эмчид үзүүлээрэй. Бүсэлхий тойрсон үед тусах юм бол урагт аюулгүй.
Нялх хүүхэд тусах нь мөн ч аюултай хүндрэлтэй байж чадна. Өмнө нь салхин цэцэг туссан эхчүүдийн ураг ба нялх хүүхдүүд энэ өвчинг ер нь тусдаггүй, эхийнх нь дархлаа нь ихэс болон хөхний сүүгээр дамжин тэдэнд дамждаг.
Салхин цэцэг нь вирусны үүсгэсэн өвчин учраас үүний эсрэг уух эм тариа байдаггүй. Антибиотек үйлчлэхгүй гэсэн үг. Гэхдээ энэ өвчин угаасаа өөрөө хугацаа нь болоход эдгэрдэг. Тийм учраас шинж тэмдгүүдийг нь зөөлрүүлэхэд л анхаарлаа тавина. Юуны өмнө загтнахад арга хэмжээ авах хэрэгтэй. Цэврүүдээ майжиж болохгүй, энэ нь сорви үлдээхээс гадна цэврүүдийн шархыг үрэвсэхэд хүргэх аюултай. Хүүхэд чинь унтаж байхад майжихаас сэргийлэх гэж гарт нь бээлий юмуу оймс өмсүүлж болно. Хумсыг нь тайрч цэвэрлээрэй.
– Эхний хэд хоног хүүхдээ 3-4 цаг бүр усанд оруул (15-20 минут). Усанд 1 аяга хүнсний сода хий. Эсвэл 1 аяга жижиглэсэн овьёос усанд уусга (ванныг халтиргаатай болгодогт анхаар!). Эсвэл 1 аяга жижиглэсэн овьёос тал аяга хүнсний содатай хольж усанд хийж болно. Усанд орсны дараа биеэ бүү арч.
– Эсвэл хүүхдийнхээ биеийг тэр чигээр нь мөнгөжүүлсэн усаар цацаад агаарт хатаа.
– Цэврүү аман дотор байгаа бол хүүхэддээ хүйтэн, зөөлөн, амт султай юм идүүл. Давс юмуу хүчил ихтэй юм бүү өг. Мөнгөжүүлсэн ус эдгээр цэврүүний өвчин намдаана.
– Ихээр ханиалгах юмуу амьсгалах нь хэцүүдэх
– Тууралт идээлэхэд эсвэл улаарсан, хавдсан, халуун оргисон, зовиуртай болсон тохиолдолд
– Толгой маш их өвдөхөд
– Сэрж чадахгүй эсвэл нойрмоглож байхад
– Хурц гэрэл харж чадахгүй эсвэл чимээ сонсож чадахгүй болоход
– Дэмийрч байгаа мэт болоход
– Бөөлжихөд
– Дагзны булчин хөшихөд (эрүүгээ цээжинд хүргэж чадахгүй болно)