Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг солих гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй бөгөөд өөрийн хүсэлтээрээ ажлаа өгнө гэж мэдэгдээгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн захирамжаар шинээр томилогдсон Г.Баасан нарын тэргүүлдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийнхөн түүнийг “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа, Өөрөө авлига авдаг. УИХ-ын даргын найз учраас 60 тэрбумын хэргийг шалгахгүй байгаа” гэх мэт үндэслэлийг тавьж түүнийг халах ёстой хэмээн үзэж байгаа билээ. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тоцоох хэрэгтэй” хэмээн онцолсон удаатай. Ямартай ч сүүлийн үед авлигаас урьдчилан сэргийлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, авлигыг таслан зогсоох зорилготой тус байгууллагын даргын суудал ганхах болоод байна. Тийм учраас Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлсэн үгийг онцлон хүргэж байна.
Өөрийнхөө тухай…
/Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үг/
–Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнд ч очиж байсан. Одоо Ерөнхийлөгч байгаа Х.Баттулгыг сайд байхад нь өрөөнд нь очоод уулзаж байсан. Ц.Нямдоржийнд ч очиж байсан. Би их олон хүнийд очдог.
–УИХ-ын дарга М.Энхболд бид хоёр нас чацуу. Бид хоёр хар залуугаасаа танил болсон. Зүсээ таниад юмаа мэддэг. Би Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, даргаар 12 ажил ажилласан хүн. Ингээд бас найз нөхөд гэж дуугараад байдаг. Тийм учраас шинэ жилээр нэгдүгээр сарын 1-нд хүнийхээ ёсоор сонгогдсоноос нь хойш анх удаа очиж баяр хүргэсэн.
-Би нэг сая 622 мянган төгрөгийн цалинтай хүн. Ерөнхийлөгчөөс олгосон цол, удаан жилийн нэмэгдлээ нэмэхээр хоёр сая гараад явчихдаг. АТГ-ын үндсэн ажилтан нэг сая 143 мянган төгрөгийн цалинтай. Дэд дарга хажууд сууж байна нэг сая 540 мянга байх аа. Манайд 172 хүний орон тоо байна.
–Би ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдээд АТГ-т шалгагдаж байгаа зарим хүний хэрэгтэй танилцах эрхгүй учраас үүнийгээ мэдэгдэж байна гэдгээ УИХ-ын даргад мэдэгдлээ гаргаад өгчихсөн.
-Тэнд очоод 60 тэрбумын асуудлыг ингэнэ шүү гээд ярьсан бол би АТГ-ын даргын албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Монгол хүний ёсоор очиж уулзсанаар минь АТГ-ыг бүтэн харлуулна гэдэг байж болохгүй.
Авлигын тухай…
/Гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, хурал цуглаанд оролцохдоо хэлсэн үгнээс иш татав/
-Авлига гэдэг хувийн компаниудад төдийлөн байдаггүй. Намайг өмнөх Ерөнхийлөгч өргөн барьж, энэ УИХ баталсан. Манайд бол төрийн мөнгөнд, гаднаас ирж байгаа хөрөнгө, тусламжид авлига байна. Үүнийг улстөрчид зохион байгуулдаг. Тэгэхээр авлигыг шалгана гэдэг бол улстөрчдийг шалгана гэсэн үг.
-Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, томилгоо, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт зэрэгт олон зөрчил, дутагдал илэрч санхүүгийн хяналтгүй, замбараагүй байдал газар авсан.
–Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа
Үргэлжлэлийг энд дарж уншина уу