29 дүгээр сургуулийн хүүхдүүд “Мөрөөдлийн аялал”-д явжээ

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн дотуур байрны 130 орчим хүүхдийг эх орны байгалийн дурсгалт газартай танилцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий “Мөрөөдлийн аялал-2” арга хэмжээ зохион байгуулагдлаа.  Энэхүү арга хэмжээнд “Монголын альфард веллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-ийн хамт олон хамтран ажилласан байна. Мөн “NBA TALK”-ийн залуус хүүхдүүдийн өдрийн цайг ивээн тэтгэж оролцжээ.

Үйл ажиллагааны хүрээнд Төв аймагт байрлах Манзушир хийдэд очиж, нэг өдрийг зугаатай, хөгжөөнтэй өнгөрүүлсэн байна. 29 дүгээр сургуулийн хамт олон хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшилийг сайжруулахад чиглэсэн олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын нэгээхэн хэсэг нь “Мөрөөдлийн аялал” арга хэмжээ юм.


Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …