Ц.Нямдорж: “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан гаргаж тавьж байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар  хуралдлаа. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэсэн юм.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна.

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье.

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор иргэдийн байр суурийг сонссоны төлөө гишүүдэд эрүү үүсгэж байна. Одоо бас олон улсын байгууллагын тавьсан дүгнэлт дээр дүн шинжилгээ хийх ажлын хэсэгт багтсаны төлөө дахин нэг хэрэг үүсгэж байна. Энэ Хүний эрхийн байгууллага юу хийж байна вэ. Өнөөдөр Олон улсын парламентын холбоо чинь Монгол УИХ-ыг ТББ гэж зарласан гэж байна. УИХ-ын гишүүн бол ямар ч эрх мэдэл, үүрэг хариуцлагагүй, сэтгүүлчээс доогуур орох албан тушаалтан гэдгийг Монголын ард түмэнд зарлаж байна. Ренчин гуайг алахдаа 70 насанд даруулга хэрэгтэй гэж хар пиар хийж байсан. Үүнтэй ижил ажиллагааг олон үзлээ. Үнэн мөнийг нь сонсох үүрэг бидэнд бий. Бид С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг сонсмоор байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …