Мөнхийн ус байдаг уу?

images1111Хүн төрөлхтөн олон үеийн турш мөнхийн усны эрэл хийжээ. Үхэлгүй мөнх байхын хүслээс энэ эрэл үүдэлтэй нь мэдээж. Дэлхийн аль ч улс үндэстэнд Мөнхийн ус хэмээх нэгэн үлгэр хамт оршсоор ирсэн гэхэд буруудахгүй. Гэтэл энэ үлгэр үнэн болж чадах эсэхийгтовч ч болтугай өгүүлэхийг хичээлээ. Америкийн Харвардын их сургуулийн амьтан судлалын профессор Керрал Уильямс хүн хийгээд дээд хөгжилтэй амьтны нэхдэст “Залуужуулах даавар” байгааг илрүүлсэн тухай шинэ содон мэдээ өнгөрсөн зууны дундуур “Нью-Йорк таймс” сонинд гарчээ. Тэр даавар нь хорхой шавьжийг хөгжилтийнх нь эхэн үеийн шатанд барьж амьдрах хугацааг нь уртасгаж байсан гэх. Уильямс болон түүний хамтран судлагчид тэр дааврыг хонь, үхрийн дотор эрхтэн сүүнээс ялгасан цөцгий, чөмөг, нэг өдрийн настай үхэр хулганы зулзаганы нэхдэснээс гарган авчээ. Бас хүний эхсээс гаргасан нь нэн идэвхтэй нь байж. Өөр нэг тэмдэглэлд өгүүлсэн нь: Үхэлгүй мөнх гэдэг нь зарчмын хувьд зөвшөөрөх аргагүй зүйл. Харин амь насыг уртасгах талаар эрдэмтэд чармайн ажиллаж байна.

 Доктор Хамер “Бутилийн гидроксилтолуол” гэдэг бодисыг хоолтой нь хутгаж өгсөн хулганууд 20 гаруй cap амьдарч байхад тийм бодисоор тэжээгдээгүй хулганууд арван дөрвөн cap л амьдарчээ. Үүнээс үзвэл судлаач шинжээчид хүний насыг уртасган гайхамшгийг бүтээх гэсэн тэр нь хүсэл тэмүүлэлдээ яарч байсан нь мэдээж. Ер нь ч амьтад дээр туршсан нь их амжилттай болж байгаа юм чинь магадгүй хэзээ нэгэн цагт хүний насыг зохиомлоор уртасгах боломж гарна гэдэг нь тодорхой бизээ.

Ойрын ирээдүйд хүмүүст хүртээгдэх тэр Залуужихын гайхамшиг нь өнөө үед мөөгөнцрийн нян хорхой туршилтын хулгана дээр хэрэгжээд байгаа ажээ.

 Нэг эсээс тогтох тэр амьтад зүүний үзүүрээс ч бага юм. Тэднийг анх төрмөл гэж нэрлэдэг юм байна. Тэд тэгэхлээр дэлхийн хамгийн эртний амьд бие махбоди ажээ. Тэрбум жилийн өмнө гэхэд л тэд эрт цагийн далайн усанд язганаж байжээ. Эдүгээ ч энэхүү анх төрмөл нь хуучин адил уснаа, эсвэл өвчин үүсгэдэг эс хэлбэртэйгээр өөр бие махбодод оршиж байгаа болно. Ийм нэг эст амьтанд тухайлбал гэдэсний өвчин үүегэгч амёбыг хэлж болно. Тэрхүү нэг эст амьтад нь хүний хүсэмжлээд буй тэр үхэлгүй мөнхийн шинжийг агуулдаг байна. “Хөгшрөөд” ирэхээрээ тэд хуваагдаж, нэгээс л хоёр шинэ амьтан үүсдэг. Үүнд л гол учир оршдог бололтой. Маш сонин үзэгдэл юмаа. Тэр бүү хэл бидний булчин, цус нь ойролцоогоор хэдэн тэрбум тусгаар эсээс бүрдэх бөгөөд ерөнхий бүтэц нь мөнөөх шалбаагт амьдардаг нэг эст амьтдын бүтцээс ялгарах юм үгүй болой. Гагцхүү нийлмэл махбодыг бүтээдгээс нь өөрөө өөрийгөө үхэх ялд тулгадаг явдлаараа л ялгаатай юм. Хүний эсийн мөхөл нь гучаад наснаас эхлэх бөгөөд эхэн үедээ бараг мэдэгддэггүй байна. Харин ная хүрээд ирэхэд эсээс 10 хүртэл кг нь үхеэн байдаг гэнэ.

Ингээд аажимдаа бүх бүлэг эс сөнөж, бие махбод үжирч барагддаг байна. Үүнээс улбаалаад эдүгээ бие махбодын эсийн бүтцэд “Засвар хийх” анхны оролдлогууд явагдаж байгаа ажээ. Эсэд хор хөнөөл учруулдаг бодисыг илрүүлжээ. Түүнийг хулгана дээр туршихад дунджаар дөчин дөрвөн хувиар илүү урт хугацаагаар хулганууд амьдарсан байх юм. Үүнээс уламжлан бодвол энэ явдлыг хүн дээр хийсвэрээр авч үзэх юм бол хүний насыг зуу хүргэж болохеон буй заа. Антитал гэгч эерэг биет бодис чөмгөнд байдаг аж. Хэрэггүй уургийг устгах шаардлагатай болмогц тэрхүү дархлааны гол арга болсон антитемээр үйлчлүүлж болох юм гэсэн санаа дэвшин гарч иржээ.

Ийм туршилтыг мэн л хулгана Дээр хийхэд нэг жилээр илүү амьдарсан байна. Хүний биеийн жин төрсний дараагаар маш хурдан нэмэгдсээр жаран наснаас цаашлах тутам зугуухан буурдаг байна. Үүний учрыг нэгэнт олсон болохоор бас амьтад дээр хийсэн дээрх туршилтуудаас үндэслээд хүний насыг Уртасгаж бүр 160 хүргэх боломж бий гэж эрдэмтэд үзэж байна. 160 гэдэг их тоо шүү! Нөгөөх хүслэн болсон мөнхийн нас гэхэд хэн бугай ч чамлахааргүй тоо юм. “Мөнхийн усыг” хүртэх тийм гайхамшигт цаг ирэх буй заа.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …