Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүрт шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж явна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.

Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Бага охин нь 5 настай, том эгч нь энэ жил оюутан болсон. Тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ.

Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсний үндсэн дээр  аймгийн ЗДТГаас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдын тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …