Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан гэх  хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэв

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сошиал орчин /фэйсбүүк/-д “Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдлээ.

Иймээс иргэд та бүхнийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтыг хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн мэдээллийг нээхийн тулд фэйсбүүкийн нууц үгээ бүртгүүлэхгүй байх зэргээр мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …