Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2018.05.12/ тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.

Мөн энэ арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг даргын Тамгны газрын удирдлагууд, иргэд, байгууллага хамт олны төлөөлөл оролцоно. Энэ хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэвэр усны эх үүсвэр болох гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр найман төрлийн 5000 орчим мод тарих аж.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …