Мессэж зараар эмэгтэйчүүдтэй танилцан дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ

Энэ сарын 5-ны өдөр иргэн М, О нар нь мессэж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.

Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Иймээс иргэдийг олон нийтийн хэрэгсэл, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав

Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх …