“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Улсын Драмын Эрдмийн Театрт болж шилдгүүддээ шалгаруулаа.
14 дэх удаагийн олон улсын театрын наадамд 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцож “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшсэн юм.
“Гэгээн Муза”- наадмаас шагнал хүртсэн эрхмүүд
Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч
Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжгээр
Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч
В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр
Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр
Ш.Ургаа “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн
Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр
Ч.Лхагвадорж “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр
Б.Сандуйжав “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр
В.Алтангоо “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр
Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач
С.Ариунболд, В.Сэргэлэн “Алтан хундага” жүжгээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч
Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр
Б.Золжаргал “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
Жүжигчин Б.Золжаргал “Би оюутан байхдаа Гэгээн муза наадмыг туулайчилж үзэж байлаа. Тэгээд өөрөө авчихсан гэж мөрөөдөж, гэртээ хэлэх үгээ хүртэл бэлддэг байлаа. Гэтэл өөрөө авсан чинь ийм болж байна /гар нь салганав/ Юуны өмнө Бирваагийн Мөнхдорж багшдаа сөгдөн мөргөе ” гэлээ.
Шилдэг эмэгтэй гол дүр
Т.Халиунсор “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч
Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг тайзны зураач
Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр
Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр
Э.Батболд “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
Хүндэт Муза шагнал хүртсэн эрхэм
МУГЖ Н.Мягмар
УГЗ УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу
Урлаг судлаач профессор Д.Мягмарсүрэн
Драмын жүжгийн шилдэг найруулагч
Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг эмэгтэй гол дүр
Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын
Шилдэг эрэгтэй гол дүр
Г.Мягмарнаран Адууны түүх” жүжгийн Холстмерийн дүрээр
Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч
Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг эрэгтэй туслах дүр
Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
Тэрбээр “Би хоёр жилийн өмнө Ромеогийн дүрээр Гэгээн муза хүртэж байлаа. Одоо дахин шагнал аваад зогсож байгаадаа маш их баяртай байна. Жүжгийн найруулагч, тэнгэрт байгаа Б.Баатар найруулагчдаа баярлалаа” гэлээ.
Шилдэг тайзны зураач
О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
Шилдэг эмэгтэй туслах дүр
МУГЖ Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн жүжигчид
Украины жүжигчин Анна Яремчук
УДЭТ-ын жүжигчин Г.Номуун
УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа “Энэ шагналыг авна гэж бодсонгүй. Эрхэм хүндтэй шүүгч нартаа маш их баярлалаа. Гэгээн муза академид маш их баярлалаа” гэлээ.
Шилдэг эрэгтэй жүжигчин
Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
Шилдэг эмэгтэй жүжигчин
Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
Шилдэг зохиолч
Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр