МАХН-аас Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Улсын Дээд шүүхэд өгсөн. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана.
Харин УИХ-ын гишүүн О. Баасанхүүнтэй холбоотой асуудлаар МАХН-ын гишүүн Ц.Шаравжамц, Н. Уламбаяр нар мэдээлэл өгсөн юм.
МАХН-ын гишүүн Ц.Шаравжамц” Улсын Дээд шүүх О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ийнханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ” гэж ярьсан бол Н.Уламбаяр” О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн байгаа” гэж мэдэгдлээ.