Клиникийн нэгдүгээр амаржих газрыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд танилцуулсан юм.
Энэхү асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн Б.Жав эмчийг үеийн үед дурсах учиртай хэмээнүзэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарган “Клиникийн I амаржих газрыг Ардын эмч Б.Жавын нэрэмжит” болгов.
Эх сурвалж: эмч.мн