1. 3уны хурц нартай өдөр нүүрээ хамгаалахгүйгээр бүтэн өдөржин гадуур явах
Гэхдээ таныг өдөржин гэртээ суу гэсэн үг биш. Учир нь хүний нүүрний арьс их эмзэг байдаг болохоор гадны хүчин зүйлсийн нөлөөнд амархан автагддаг. Иймд гадагш гарахдаа нарнаас хамгаалсан бүтээгдэхүүн болон шүхэр, нүдний шил хэрэглэж байгаарай.
2. Тамхи бол яахын аргагүй таны гоо сайхны дайсан мөн
Тамхинд агуулагдах никитон, давирхай болон тамхины утаа нь нүүрний арьсны цусны хангамжийг бууруулдаг. Үүнээс болж арьс өөрийн өнгө, уян хатан байдлаа алдаж эхэлдэг.
З. Архи дарсны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь тийм ч сайн зүйл биш
Учир нь нүүрний арьс улайж, өргөссөн хялгасан судал үүсэх магадлал бий.
4. Хэт их мацаг барих нь тийм ч сайн зүйл биш
Хүн өөрт хэрэгтэй эрдэс бодисыг хоол хүнсээр дамжуулж авдаг. Энэ зарчим алдагдвал нүүрний арьс ядарч эхэлдэг.
5. Нүүрэн дээр гарсан батгыг дур мэдэж бохир гараар хамаагүй шахаж болохгүй
Үүнээс болж шарх болж үрэвсэх аль эсвэл хар бараан өнгийн толбо, сорви болон нүхжилт үүсдэг. Зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүнээр арчиж цэвэрлэх, гоо сайхны газар очиж янзлуулах хэрэгтэй.
6. Зарим нэг витаминыг хэтрүүлж хэрэглэх
“А”-ийн төрлийн витамин /лууван болон манго/ их хэмжээгээр агуулагдсан шүүсийг хэтрүүлж ууснаар нүүрний тань арьс хуурайшиж, холцруутах, загатнах болон шар өнгийн туяа үүсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
7. 3арим нэг эмийн бүтээгдэхүүн нүүрний арьсанд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг байна
Нэн ялангуяа антибиотикийн төрлийн эмүүд. Хэт ягаан туяаны үед арьсыг их эмзэг болгодог.
8. Хэт хүчил ихтэй савангаар нүүрээ өдөр бүр угаахгүй байх
Aрьсыг цочроогоод зогсохгүй aрьс хуурайших, таталдах гэх мэт таагүй зүйлүүдийг мэдрүүлж, арьсны өнгөн хэсэгт нүхжилт өгдөг.