Өчигдөр ОХУ, БНХАУ хооронд экспортын үр тариа тээвэрлэж явсан ачааны галт тэрэг “Дархан-1” өртөөний замаар хүлээн авч байх явцад найман вагон замаас гарсан осол гарчээ. Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас гадна нэг вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаас гарсан байна. Уг ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж.
Улаанбаатар төмөр замын хэвлэлийн төлөөлөгч “Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэдгийг тогтоосон. УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан өнөө шөнөдөө хажуулдсан вагоныг босгож хэвийн байдалд оруулна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар ойгоос төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосон. Үүнээс үүдэн дэр модыг солих ажил удааширсан юм. 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулсан ч олон километр замын дэр модыг сольж амжаагүй байсан” гэв.