Энэ сарын 8-наас 19-ний өдрүүдэд Франц улсад Канны кино наадамд болж өндөрлөлөө. Тус наадмын үеэр зохион байгуулагдсан загварын долоо хоногт манай улсаас таван загвар өмсөгч оролцогч Монгол дээлээр гангарчээ.
Тухайлбал загвар өмсөгч Б.Буджаргал,Х.Бадамгэрэл,Д.Долгион, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, О.Пүрэвдулам нар оролцжээ.
Энэ талаар Топ модель Х.Бадамгэрэл цахим хуудаснаа”Төрөлх эх орноороо, сайхан Монгол дээлээрээ гоёж бахархсан завгүй ч өгөөжтэй өдрүүд Каннд бүтээгдлээ. Эх орноо төлөөлнө гэдэг нь бидний хувьд бахархал. Энэ удаагийн Канн хүртэлх ажлаараа загварын бас нэгэн том нийслэл болох Парис хотод Эйфелийн цамхгийн урд хэсэг бахархалтайгаар алхав ” хэмээн бичжээ.