С.Баяр II эмнэлэгт хүргэгдлээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Тэгвэл цагдан хоригдох хугацаанд С.Баярын тулай болон багтраа өвчин хүндэрч эрүүл мэнд ноцтой байдалд орсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн юм. Мөн прокурорт мэдэгдэж, үйлчлүүлэгчээ эмчлүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу С.Баярт үзлэг хийж, яаралтай “сайд нарын” гэгдэх II эмнэлэг рүү шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. С.Баярын хөл шагай орчмоороо хавдаж, алхаж, гишгихэд хүндрэлтэй болсон гэнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …