Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

Тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29, 31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …