“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр таван сарын турш амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн.

Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас А.Болормаа, С.Ононбатын багаас Б.Өсөхбаяр, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм.

Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2018.05.27/өчигдөр болж үзэгчдийн хамгийн өндөр саналаар 17 настай Ц.Энгүүн ялагчаар тодорлоо.

Тэрбээр “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашинаар шагнагдсан юм.

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …