“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны дөрөв дахь дугаар өчигдөр /2018.05.27/ үзэгчдийн хүртээл боллоо. Гэвч “Яг түүн шиг” шоуны түүхэнд анх удаа гурван оролцогчийн дунд ширүүхэн өрсөлдөөн болж шүүгч, оролцогч нарын өгсөн онооны нийлбэр дүнгээр Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа нарын оноо тэнцэж шүүгчид дахин шүүлт хийсэн юм. Ийнхүү шүүгчийн дахин шүүлтээр шоуны дөрөв дахь дугаарын ялагчаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа 37оноотойгоор тодорлоо.
Тэрээр өчигдрийн дугаарт Английн алдарт дуучин LP болон “Lost on you” дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс магтаалын үг сонссон юм.
Шүүгч Х.Оюунбилэг: Дуулалт бол гайхалтай байлаа. Хаанаас нь ч харсан Лора байна.
Шүүгч Г.Ганхүү: Олон нийтэд танигдаагүй од таарах амаргүй даалгавар. Хөгжмийн алдарт ая зохиогч, дуу зохиогч. Энэ дууг нэг одод зохиогоод тэр нь аваагүй. тэгээд тэрээр өөрөө унтлагынхаа өрөөнд хэдэн хөгжимчин найзаа цуглуулаад өөрөө дуулсныг нэг найз нь видео камераар бичин тараасан нь Лораг од болгосон. Чи тэр нарийн хоолойноос яаж ингэж яг Лора шиг дуулав аа. Мундаг байлаа.
Шүүгч Б.Амархүү: Хит дууны эзнийг гайхалтай дуурайлаа. Чи дугаар бүрд улам чангаран сайн байна. Баяр хүргэе.