Өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Оросын Холбооны улсын уран гулгагч Алина Загитовад Японд улсаас гөлөг бэлэглэхээр болсон юм.
Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт Японы Акита Нохойны Үүлдрийг хамгаалах нийгэмлэгийн дарга Такаши Эндо Акита үүлдрийн хоёр сартай эм гөлөгийг гардуулжээ. Тус арга хэмжээнд Японы ерөнхий сайд Шинзо Абэ эхнэрийн хамт оролцсон байна.
Алина Загитова бэлгэнд авсан гөлөгөндөө Масару хэмээх нэр хайрлажээ. Масару үг Японоор Ялалт гэсэн утгатай аж.
Олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитова энэ сарын 3-ны өдөр Японы Акита мужид болсон нохойн үзэсгэлэнгийн үеэр Акита үүлдрийн хоёр сартай эм гөлөгийг сонгосон юм.