Энхтайвны гүүрийн урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг энэ оны зам засварын ажлын төлөвлөгөөний дагуу ирэх 7 хоногт засч эхлэх гэж байна.
Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулахад “Өнгөрсөн жилийн 11 сард тус гүүрийн урд хэсэгт механик эвдрэл үүсч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын ажлын төлөвлөгөөнд оруулсан юм. Төлөвлөгөөний дагуу тендер зарлаж “Экспресс зам” ХХК ялснаар Энхтайвны гүүрийн урд хэсгийн эвдрэлийг тус компани ирэх 7 хоногт засч эхэлнэ. Засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөгдсөн. Одоогоор өнгөрсөн жилийн эвдрэлээс нэмж эвдэрсэн, цуурсан зүйл байхгүй” гэлээ. Гүүрийн засвар, шинэчлэлийн ажилд нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажилланагэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.