Жүжигчин Ч.Очгэрэл “Алдарт эх”-ийн II-р одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох  350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.

Өнөөдөр Алдарт эхийн одонгоор шагнагдсан ээжүүдийн нэг нь “Содура”-гийн дүрээр олонд танигдсан жүжигчин Ч.Очгэрэл юм. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоо гардан авлаа.

 

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …