Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”

Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд “Алдарт эх”-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулж байна.

НЗДТГ-аас өнөөдөр “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг 09.00 цагаас 17.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн урлагийн их наадмын шилдэг оролцогчид, Олон улсын Бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт болон Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолт зэрэг олон урлаг соёлын арга хэмжээ болохоос гадна бичил амьтны хүрээлэн ажиллах юм.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …