Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлагт 21 сая төгрөг олгоно

Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг өнгөрсөн нэгдүгээр сард Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн билээ. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас холбогдох журмын дагуу тус хамтлагт  ийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд нийт 20 орны 168 жүжигчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Цирк /МҮЦ/-ийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюсертэй циркийн жүжигчид оролцож нийлбэр оноогоор хамгийн их оноог авч алтан цомын эзэд болсон юм.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …