Өнгөрсөн шөнө нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дуудлага долоо, мөнгөн устай холбоотой нэг, зам тээврийн ослын нэг дуудлага иржээ.
Харин налайх дүүргийн VII хороо, Өвөр шандын гудамжинд айл шатаж гэх дуудлага ирснээр гал унтраах 28 дугаар ангийнхан шуурхай очиж галыг унтраасан ч 40 настай, эрэгтэй галд шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн XIX хороо, Зүүн алтан өлгий, тус дүүргийн IV хороо, Цэргийн хотхоны гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал сөнөөгчид очиж галыг унтраажээ. Сүүлийн үед ард иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гал түймрийн хэрэг их гарч байгаа тул ард иргэд газын билетик болон цахилгааны хэрэгсэлээ байнга шалгаж байхыг анхааруулж байна.