“The Voice of Mongolia” шоуны оролцогч А.Болормаа АЖ Г.Хайдавын саналаас татгалзжээ

“The Voice of Mongolia” шоунд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдсэн билээ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй аж.

Дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг түүний шагшим авьяасыг АЖ Г.Хайдав гуай олж харан түүнд “Чи хэрвээ дуурийн дуучин болно гэвэл гарынхаа шавь болгоё” гэж хүртэл хэлж байсан удаатай гэнэ. Харин А.Болормаа дуурийн дуулаач болох сонирхолгүй байсан учраас татгалзаж байжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …