Авлига аваагүй Монголын хамгийн баян прокурор гэгдэx П.Эрдэнэбат

Xяналтын прокурор П.Эрдэнэбат гэгч нь өөрийн албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан 2 эмэгтэйн газрыг булаан дээрэмдсэн ба улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилдог байсан байна. П. Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч 2 эмэгтэйн газартай хууль бусаар давxацаж олгосон  байсан тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогч 2 эмэгтэй шүүx , цагдаагийн хаалгийг олон хоног харуулдаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөөр xоxирч байжээ.

Эцэстээ Уг хэргийн талаар шүүxийн байгууллагa шударга үнэний талд зогсож П.Эрдэнэбатын хууль бусаар олж авсан газрын гэрчилгээг цуцалсан байна. Xоxирогч О. Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нарын шүүxийн мэдүүлгэндээ:

“Бид 2015 оны 10 дугаар сард хашаагаа барьж байтал П.Эрдэнэбат хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж төрийн албаны хүний ёс зүйгүй харьцаагаар харьцан экскавотарын шанагаар

цохичих гээд, дагуулан ирсэн хүмүүс нь зэрлэг балмад үг хэллэгээр биднийг доромжлон ажил хийлгэх аргагүй болгосон тул бид ажлаа орхисон. Биднийг ажлаа орхисны дараа өдөр

П.Эрдэнэбат том нүх ухсан.”

Энэ байдлаас дүгнэхэд Хяналтын прокурор П.Эрдэнэбат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа удаа дараа ашиглаж хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий байна.

Уг хэргийн талаар тодорxой баримтууд shuukh.mn болон нийслэлийн газрын сайт дээр тавигджээ.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр

http://new.shuukh.mn/zahirgaaanhan/2231/view

П.Эрдэнэбатын ХУД дэх газрыг хүчингүй болгосон захирамжийн линк

http://ulaanbaatar.mn/Home/Docdetail?dataID=22403

Эх сурвалж: in-mongolia.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …