“Олон Улсын балет ” анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор “Олон Улсын Балет” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг http://mongolianballet.com цахим хаягаар, харин дотоодын оролцогчдоо “Монголын балет хөгжлийн сан”-гийн байранд 3 насны ангиллаар бүртгэв.

Тэмцээн нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд дотоодын оролцогчдын эхний шатны шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд, гадаадын уран бүтээлчдийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд  боллоо.

Энэ жилийн “Олон Улсын Балет” тэмцээнд нийт дотоодын 150 гаруй, ОХУ-н Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-уудын 30 гаруй бүжигчид оролцож туршлага солилцон шилдгээ шалгаруулж дараагийн шатанд өрсөлдлөө. Тус тэмцээний шагнал гардуулах ёслол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр УДБЭТ болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …