С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал болно

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад хоёр сар болж байна.

Тэгвэл өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирсэн хүсэлтийг хэлэлцэх  шүүх хурал болно.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох /хязгаарлалт тогтоох гэдэг нь хилийн хорио тогтоогоод батлан даалтад гаргах санал/ санал ирүүлжээ.

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар одоо Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэдний биеийн байдлыг харгалзан хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх аж.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …