Гэрийн нөхцөлд нөсөө толбо, батганы сорвийг арилгагч маск бэлтгэх арга

Нарны хэт ягаан туяанаас бидний арьс маш ихээр бохирдон нүүрэн дээр элдэв нөсөө толбо үүсдэг байна. Харин нөсөө толбо, батганы сорвиноосоо хялбархан салах аргыг санал болгож байна.

Найрлага:

Сарнайн ус

Кокосын тос

1 цайны халбага кокосын тосоо 2 цайны халбага сарнайн устайгаа хольж бэлтгэнэ. Кокосын тос нь арьсыг чийгшүүлж зөөлхөн болгодог бол сарнайн ус нь нөсөө толбыг бүдгэрүүлж цайруулах үйлчилгээтэй. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлтгэсэн бэлдмэлдээ нүүр цэвэрлэдэг хөвөнгөө  хийж шингээнэ. Нөсөө толбо, сорвитой хэсэгтээ 2 минутын турш тавьсны дараа 3-4 минут массажланаМассаж хийснийхээ дараа 30 минут байлгаад бүлээн усаар угаана. Хэрэглэж эхлээд 3 өдрийн дараагаас үр дүн нь мэдэгдэнэ. Таны арьсны өнгө сэргэж гэрэлтсэн арьстай болно.  1 сарын турш тасралтгүй хэрэглээрэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …